Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Усан байлдааныг хориглолоо

Лондоны Уандсуорт дүүргийн зөвлөл “Battersea” цэцэрлэгт хүрээлэнд хийхээр төлөвлөөд байгаа усан байл даанд оролцсон хүмүүст эрүү гийн хэрэг үүс гэ нэ гэж анхааруулав. Дол ду гаар сарын сүүлчээр уг цэцэрлэгт хүрээлэнд усан байлдаан хийхээр төлөвлөсөн хэсэг хүмүүс интернэтээр урилга тарааж, оролцохыг уриалж байгаа юм. Саяхан Лондоны “Hyde Park”-т мөн иймэрхүү усан байлдаан болсон бөгөөд сүүлдээ тоглоом нь шоглоом болон хувирч, эмх замбараагүй байдал үүсэж, зохион байгуулагчдыг баривчилснаар өндөрлөсөн.
Барагцаагаар 1500 хүн оролцсон энэ “тулалдаан” найман цаг үргэлжилж, Окс фор дын гудамжны хөдөлгөөнийг саатуулсан. Бусдын эрх ашигт хохирол учруулсан
ийм явдал дахин давтагдахаас сэргийлж дүүргийн захиргаа анхааруулга гаргаж байгаа юм байна. Нохойтой цагдаа тус цэнгэлдэх хүрээлэнгийн орц хаалган дээр хамгаалалтад гарч, усан буу агссан сэжигтэй этгээдүүдийг саатуулан 200 паундаар торгохоор болжээ.
Дүүргийн зөвлөлийн дарга Сара Макдермот “Усан байлдааныг гэм хоргүй, хөгжөөнтэй зүйл гэж зарим хүн бодож байж магадгүй. Гэвч тийм биш. Үүнд гэмгүй иргэд өртөн хохирч байна” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.