Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад хавдрын шинжилгээнүүдийг хамруулна

Засгийн газар, ЭМЯ 2018 оны сүүлчээс эхлэн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж буй. Ийм үзлэгт өчигдрийн байдлаар 299 592 хүн хамрагджээ. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан, тухайн насанд зонхилон тохиолддог өвчин, эмгэгт тулгуурлан урьдчилан сэргийлэх үзлэгийг өнгөрсөн хугацаанд дөрвөн багцад хуваан, зохион байгуулж ирэв. Одоогоор тус үзлэгт орон нутгийнхан, тэр дундаа 46-64 насныхан идэвхтэй хамрагдсаныг графикаас харна уу. Гэсэн ч уг кампанит ажил зорилтот бүлэгтээ төдийлөн хүрэхгүй, насны онцлогт тохирсон оношилгоо, шинжилгээний багцууд нь иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй, давхардсан байгааг хяналт шалгалтаар илрүүлжээ. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг ирэх сард багтаан шинэчлэн, сайжруулахаар журмыг нь боловсруулж байна. Тухайлбал, даатгуулагчид MRI, СТ оношилгоог 2-3 жилд нэг удаа гэхчлэн тодорхой давтамжтайгаар хийлгэх, бүх төрлийн хорт хавдрын эрт илрүүлэх багцыг урьдчилан сэргийлэх үзлэгт нэмж байгааг албаныхан хэллээ. Уг үзлэгийн чанар сайжрахаар хувийн эмнэлгүүд хүртэл даатгалаар үнэ төлбөргүй үйлчлэх боломж нээгдэх гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.