Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урлагийн боловсролын хөтөчтэй боллоо

“Бяцхан Моцарт” төрийн бус байгууллагынхан алслагдсан хороо, дүүргийн 5-18 насны хүүхдүүдэд урлагийн төрөл бүрийн урсгалаар дамжуулан боловсрол олгох зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Урлагийн боловсролын хөтөч” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд бэлтгэсэн хөтөч нь нийслэлийн түүх, соёл, дүрслэх урлагтай холбоотой төрөл бүрийн хичээлийг сурагчдад заадаг аж. Түүнчлэн хүний хөгжлийн чиглэлээр номын дуу сонсох боломж олгодог. Одоогоор Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 700 гаруй хүүхдэд театр, музей, дүрслэх урлагийн галерей танилцуулжээ. Уг төслийн зохицуулагч Д.Мөнхзаяа “Бага ангийн сурагчдад балетын урлагийг түлхүү танилцуулж байна. Энэ төрлөөр багаасаа хичээллэвэл илүү амжилтад хүрдэг учир авьяасаа нээхэд нь туслах зорилготой. Харин дунд ангийн сурагчид дүрслэх урлагийн галерейгаар үйлчлүүлж буй. Зурах болон баримал хийх сонирхолтой хүүхдүүд гарын дүйтэй байх нь чухал. Өсвөр насныхан мэргэжлээ сонгохоос гадна таашаал авдаг урлагийн төрлөө тодорхойлох шаардлагатай. Тиймээс ахлах ангийнханд дуурийг танилцуулж байгаа. Урлагийн боловсрол олгох аялал 5-6 цаг үргэлжилдэг. Алслагдсан дүүрэг, хорооны хүүхдүүдийг эл төсөлд хамруулснаар хотын төвтэй танилцах боломж олгож буй.

Хан-Уул дүүргийн нутаг, Шувуун фабрикт байрлах 26 дугаар сургууль хотын төвөөс 35 километрийн зайтай. Музей, галерей, театраар үйлчлүүлэх нь битгий хэл хотын төвийг мэдэхгүй сурагч олон. Тэдэнд урлагаар дамжуулан боловсрол олгохоос гадна түүх, соёлын дурсгалт газруудтай танилцуулах зорилготой” гэв. Төслийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд урлагийн боловсролын хөтөч болох сонирхолтой хүн бүрт нээлттэй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.