Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УРИЛГА

Дэлхийг тойрох аялалд гарсан Амай эх нутагтаа эргэн ирж байна. 2005 оны арваннэгдүгээр сард хилийн дээс алхсан тэрбээр 4 жил 6 сарын хугацаанд тасралтгүй бадарчилсаар дэлхийн 69 орноор аялсны эцэст ихийг олж мэдэн бясалгаж, эх орондоо хэрэгтэй зүйлийг хийж бүтээхээр Монголдоо ирж байна.
2010 оны 5-р сарын 4-нд Замын-Үүдээр эх орондоо хөл тавьсан боловч түүний аялал дуусаагүй байгаа бөгөөд Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр, Төв аймгийн нутгуудаар аяллаа үргэлжүүлээд 5-р сарын 16-ны өдөр 13 цагт Сүхбаатарын талбай дээр Нүүдэлчин удамын хүү АМАЙ ирнэ.
Сүүлийн үед сайн сайхан сонсогдохоо байсан Сүхбаатарын талбай дээр хийморилог залуусын хүсэл сэтгэл, итгэл зоригийг үзүүлэн цуглан нэгдээд, ирэх ирээдүйн сайн сайханыг АМАЙ-тай хамт угтан дуудъя. Угтагчидаас мэйл болон түүний блогоор дамжуулан ирүүлсэн асуултанд АМАЙ хариулах, гэрэл зургаа татуулах зэрэг нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдана.
Аялаад ирсэн түүнээс үг сонсож, өөр хоорондоо солилцох сонинг мэдэлцье. Түүнийг угтан авах арга хэмжээнд зоригт Монголын золбоотой иргэдээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:

5 сарын 16:
8 цаг 00 мин:
Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин Болдог дах Чингис Хааны морьт хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
9 цаг 30 мин:
Налайх дүүргийн залуучуудтай уулзана.
11 цаг 00 мин:
Амгалангийн эцсийн буудлаас мориор Сүхбаатарын талбай руу хөдөлнө
13 цаг 00 мин:
Сүхбаатарын талбайд орж ирнэ – Аав ээж, ах дүү, анд найзууд, дэмжигчид, ард түмэнтэй уулзаж золгоно. Угтан авахаар ирсэн бүгдэд Амай Ж. Золбаяр хандан үг хэлнэ. Амай Ж. Золбаярын аялалд баяр хүргэж, төр засаг, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөгчид үг хэлнэ.

Асуултанд хариулна – Түүнд тавих асуултаа www.amai.mn дээр сэтгэгдэл болгон үлдээх эсвэл enkhtaivan@gmail.com руу илгээнэ үү.
Морин хуур үндэсний хувцасны баяр

Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Дурсгалын гэрэл зургаа татуулна.
14 цаг 50 мин:

Арга хэмжээний хаалт
15 цаг 00 мин:

-Монгол Улсын Төр Засгийн удирдагч нарт бараалхаж, аялалын турш нандигнан аялуулж ирсэн төрийн далбаагаа гардуулна.

-Төрийн сүлд, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлнэ.
22 цаг.:

-Масс Клубд Амайд зориулсан парти
5 сарын 17:
-Хэвлэлийн бага хурал

ХҮСЭЛТ:
Та бүхэн өөрсдийн вэб, блог, профайл, бусад мэдээллийн хэрэгсэлээр болон анд найзууд, анги хамт олондоо мэдэгдэж энэ Угтах Авах Арга Хэмжээг сурталчилан дэмжээрэй.

Зохион байгуулагч болон мэдээлэлийг:
99088616, 99196303
www.facebook.com/amai.around
www.amai.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.