Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уран зохиолын орчуулгын өнөөгийн төлөв байдал

Дэлхийн яруу найргийн өдөрийг тохиолдуулан Монголын үндэсний музейгээс энэ сарын 19-30-ны хооронд “Зохиолчид- Оюуны язгууртнууд” үзэсгэлэн, “Уран зохиолын орчуулгын өнөөгийн төлөв байдал” хэлэлцүүлэг, яруу найргий уншлага зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Энэхүү үзэсгэлэн Ц. Дамдинсүрэн, Ш. Гаадамбын гэр музейн үзмэрүүд, Ч. Лодойдамба, С. Эрдэнэ, Б. Явуухулан, Л. Түдэв, Ш. Сүрэнжав нарын өв, ховор нандин гэрэл зургууд, 1990-ээд он, түүнээс хойшхи залуу уран бүтээлчдийн шүлгээс сэдэвлэн туурвисан калиграфчид, зураачдын бүтээлийг сонирхуулах аж.
Энэ арга хэмжээнд Монголын зохиолчдын холбоо, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Монголын соёл яруу найргийн академи зэрэг байгууллага оролцох бөгөө С. Лувсанвандангийн нэрэмжит утга зохиолын шилдэг шүүмж судлал, шүүмжийн бүтээл шалгаруулах уралдааны шалгаруулалт болох юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.