Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээгдлээ

Санкт-Петербургт И.Е.Репиний нэрэмжит урлагийн академи 1757 онд байгуулагдаж, дэлхийд алдар нэрээ мөнхөлсөн олон уран бүтээлч бэлтгэсэн байдаг. Харин 1952 оноос энэ академид анхны монгол зураач суралцаж төгссөнөөс хойш өдгөө жар гаруй уран бүтээлч төржээ.  Тэдгээр төгсөгчид манай дүрслэх урлагт гарч ирсэн урлагийн шинэ чиглэлийн эхлэлийг тавьж, урлагийн санг өвөрмөц бүтээлээрээ хөгжүүлж ирсэн түүхэн замналаа илэрхийлсэн үзэсгэлэн гаргалаа.  Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн  тус үзэсгэлэнд Төрийн шагналт, Ардын зураач Л.Гаваа, До.Болд, Л.Ганхуяг, Төрийн шагналт барималч Ц.Амгалан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч А.Даваацэрэн, В.Пүрэвсүх, уран зураач С.Дондог зэрэг уран бүтээлчийн 50 гаруй  бүтээл дэлгэгджээ.  Уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн ирэх сарын 6 хүртэл үзэгчдийн хүртээл болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.