Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УОК-ын Шуурхай штабын даргаар Ж.Чүлтэмсүрэнг томилжээ

УОК-ын даргын гуравдугаар сарын 3-ний өдрийн тушаалаар УОК-ын Шуурхай штабыг шинэчлэн байгуулсан талаар бид өмнө мэдээлсэн. Энэ шинэчлэлийн хүрээнд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилсон байна.

Түүний товч танилцуулга:

Боловсрол:

  1. 1975-1985 онд Ерөнхий боловсролын сургуулийг,
  2. 1985-1989 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан,
  3. 1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  1. 1989-1993 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р анги, Дорноговь аймгийн Зүүн-баян дахь 136-р анги, Төв аймаг дахь 150-р ангиудад салбарын захирагчийн улс төрийн орлогч, соёл хүмүүжлийн ажлын зааварлагч, сургалтын офицер,
  2. 1993-1999 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зааварлагч, шинжээч, референт,
  3. 1999-2001 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Улсын Иргэний хамгаалалтын газрын дэд дарга, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга,
  4. 2001-2004 онд ОХУ-ын Москва хотод Монголын Элчин сайдын яаманд Консулын туслах ажилтан,
  5. 2005-2007 онд “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал,
  6. 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  7. 2017-2020 оны 08 дугаар сар хүртэл НОБГ-ын дарга,
  8. 2020 оны 08 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байна.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.