Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Унгарын Ерөнхийлөгч Европын стандартыг монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Шойом Ласлод бараалхав. Ерөнхийлөгч Шойом Ласло БНУУ Европын холбооны гишүүн орон болсноос хойш анх удаа Монгол улсын Ерөнхий сайд албан ёсоор айлчилж буйд ач холбогдол өгч хамтын ажиллагааны ирээдүй их байгааг онцлон тэмдэглэв. 2011 оноос БНУУ Европын холбоог даргална. Тиймээс тухайн үед Европын холбоо, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сайхан боломж бий болж байгааг хэллээ. Мөн БНУУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга байхдаа хууль эрх зүйн туршлагаас хуваалцахаар Монгол Улсад айлчилж байснаа өгүүлж, цаашид уур амьсгал, хөдөө аж ахуй, геофизик, геологийн салбарт хоёр орон хамтран ажиллах ирээдүйтэйг дурдав.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр анхны албан ёсны айлчлалаа Унгараас эхэлж байгаа нь санаандгүй зүйл биш гэлээ. Тэрээр Монголтой адил нийгмийн нэг тогтолцоонд байсан БНУУ нь Европын холбоонд элсэхдээ түүний нөхцөл, шалгуур, стандартыг ханган улс орноо түргэн хурдацтай хөгжүүлж буй бэлэн туршлагыг судалж, өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх зорилт тавьж байгаагаа тайлбарлалаа.
Хоёр орны хооронд улс төрийн дээд, өндөр түвшинд тогтсон яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр болохыг тэмдэглэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг Монгол Улсад айлчлах урилгын хамт уламжлав. Мөн Унгарын хөгжлийн түүхээс суралцах, уул уурхай, экологи, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах санал гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.