Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УНГАРЧУУД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСЛАА

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлж буй шинэ Үндсэн хуулийг эсэргүүцсэн хэдэн мянган хүн Унгарын нийслэл Будапештэд жагсаал зохион байгуулсан тухай ВВС дамжуулав. Тус улсын эрх баригч нам уг хуулийн төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Парламентад өргөн барьсан билээ. Шинэ Үндсэн хууль ард түмний эрх чөлөөг хязгаарлаж, улс төрийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, ардчилалд сөргөөр нөлөөлж байна хэмээн жагсагчид үзэж байгаа аж.

Шинэ Үндсэн хуульд зориулсан хүндэтгэлийн ёслолыг угтсан эсэргүүцлийн энэ жагсаалд зүүний төвтэй нам, байгууллагууд мөн нэгджээ. Ерөнхий сайд Виктор Орбан, эрх баригч нам Унгарын шүүх тогтолцоо, банк санхүү, шашны байгууллагууд, хэвлэлд мэдээллийн хэрэгсэлд улс төрийн нөлөөг ихэсгэх хууль баталлаа хэмээн жагсагчид үзэж байгаа аж.

Түүнчлэн сонгуулийн тогтолцоог ч эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар шинэчилсэн хэмээн тэд мэдэгдэж буй. Европын холбоо, АНУ Унгарын эрх баригчдад хандан Үндсэн хуулиа хүчингүй болгохыг уриалсан байна.

Х.ОД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.