Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр, бизнес хоёрыг салгаж, байр байранд нь тавих ёстой

Ардчилсан хүчний хол боо гэх ТББ-ын анхдугаар ху ралдаан лхагва гаригт Төрийн ордонд болов. Тус хур лаас уриалга гаргалаа. Энэ хол боонд нэгдэгчид “Монголоо шинэ чилье” гэсэн зорилготой, ардчилсан үзэлтэй, шударга монгол иргэдийг улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад нь дэмжиж ажиллах юм байна. Энэ байгууллага үүсэн бий болсноо 2010 оны нэгдүгээр сарын сүүлчээр зарласан юм. Их хурлаас нь гаргасан уриал гад нийгмийн салбар бүхэнд өөрчлөлт хийхээр шаргуу ажиллахаа илэрхийлжээ.

Монголын улс төрд бий болсон албан тушаал, эрх мэ дэл, нийгмийн баялгийн шу дар га бус хуваарилалтын тө лөөх эрх баригч намуудын бүлэглэлүүдийн өрсөлдөөнийг өөрчлөн, үзэл баримтлал, улс орны хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлох, шударга ёсыг тогтоохын төлөө өрсөлдөөн болгон шинэчилнэ гэж уриалгад өгүүлжээ. Ард түмний язгуур эрх ашиг, улс үндэстний аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд хүрээд буй улс төр, эдийн засгийн олигархжсан бүлэглэлүүдийн хууль бус үйлдэл, хууль шүүхийн байгууллагын дампуурсан тогтол цооны эсрэг тус холбоо тууштай тэмцэнэ хэмээн илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч З.Энхболд нь өчигдөр сэтгүүлчидтэй уулзах даа хэлснээс үзвэл Ардчилсан хүчний холбооны салбар Увсаас бусад бүх аймагт байгуулагд жээ. Монголын нийгэмд шийд вэр лэвэл зохих маш олон асуудал хуримтлагдсан бай – на гэнэ. Аливаа асуудлыг шийдэхдээ намууд хийгээд төр, засгийн байгууллагууд алгуур хандаж, эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд эхний аравт орж байгаа орны иргэн монголчууд тун ядуу амьдарч байгаа аж. Эрх мэдэл, мөнгө хоёрыг гартаа авсан бүлэглэлүүд улс, ард олноо мартаад, зөвхөн хувийнхаа эрх ашгийг илүүд үзэж, энэ үүднээс ашигт малт малын ордуудыг эзэмших яв цад яавал олз олчих бол гэсэн бодлоор хандах болсон байна. Тиймээс бизнес, улс төр хоёрыг салгаж, байр байранд нь тавих ёстой гэж үзэж байв.

Эрх зүйн зохицуулалтгүй хоосон орон зайг улстөрчид, эрх мэдэлтнүүд зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө тун овжин ашиглаж буй тул юуны урьд Улс төрийн намуудын болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар нэлээн шаргуу ажиллахаар АХХ зэхэж байгаа юм байна. Эдгээр хуульд оруулах өөрчлөлтийн тодорхой төсөл нь ч бэлэн байгаа аж. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж буй. Эдийн засаг одоогийнх шиг хариугүй байдалтай байхгүй байх боломж байсан. Монголбанк бу руу бодлого явуулаад байхад УИХ, Засгийн газар түүнийг за – саж залруулж чадахгүй бай на гэж АХХ-ны удирдлага хэллээ.

Сэтгүүлчидтэй уулзахад З.Энхболдоос гадна түүний орлогч Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар ирсэн байв. “Манай шүүхийн үйл ажиллагаа ямар байгаад олон түмэн үнэлэлтээ нэгэнт өгчихсөн. Хүн амын маань 70 хувь нь шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэхгүй байгаа. Бид ч үүнтэй санал нэг. Шүүхийн тогтолцоог өөрчлөхөөр гарга сан Ерөнхийлөгчийн санаачил гад УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Ард түмэнтэйгээ адилхан шийдвэр гаргах ёстой”. Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэд ийн хэлэв. “Амлалт нэхэх хө дөл гөөн” гэгчийн талаар ч хөндөв. Сонгуулиар улс төрийн хүчнүүдийн өгсөн амлалтыг хэрэгж үүлэхийг шаардахдаа за рим нам, хөдөлгөөн улс төрийн өнгө аяс оруулаад байна гэсэн байр суурь АХХ-нд байдаг аж. Тэгэхдээ МАХН 1.5 сая төгрөг бэлнээр өгөхөөр амласан, АН нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг иргэн бүрт өгөхийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ хэрэгжүүлэх алхмыг АН одоо ч хийхэд бэлэн, гэхдээ олонх байгаа МАХН-ынхан ийм боломж өгөхгүй биз дээ гэж С.Эрдэнэ бодлоо илэрхийлэв.

АХХ-ны эгнээнд АН-аас УИХ-д сонгогдсон 12 гишүүн байдаг юм байна. Тиймээс зорилгоо хэрэгжүүлэхийн тулд энэ давуу байдлаа ашиглаж төр, засгийн шийдвэр гаргуулах боломжтой гэж үзэж буй юм байна. Уриалга бол манай ажлын эхлэл гэж З.Энхболд хэлсэн. Хамтарсан Засгийн газартай байхыг АХХ эсэргүүцэж байна. Энэ нь АН-ынхаа эсрэг хандаж буй хэрэг биш гэнэ. 2008 оны сонгуулийн дараа бий болсон хамтарсан Засгийн газар ард олонд хэрэгтэй, дорвитой юм хийгээгүй. Эвлэсний үр ашгийг гаргаж чадаагүй байна. Тэр ч бүү хэл айхтар том ажил эхлүүлсэн гэж үзээд байгаа Оюутолгойн ордыг ашиглах тухай гэрээ нь ч Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үздэгээ нуусангүй. Ялангуяа техник, эдийн засгийн үндэслэл гээч хамгийн чухал юмыг хоёр янзаар үйлдсэн. УИХын чуулган дээр худал хэлсэн. Татвараас зугтах боломж олгосон. Энэ гэрээг байгуулахыг хэн ч эсэргүүцээгүй, харин хуулийн хүрээнд байхыг л бүгд шаардах ёстой гэв. Олонхтой, цөөнхтэй, хариуцлага хүлээх эзэнтэй тогтолцоог бий болгох ёстой гэж АХХ үзэж байгаа аж.

Хилийн цэргийн дотор гараад байгаа хэрэг явдлын тухайд л гэхэд хариуцсан ХЗДХ-ийн сайд огцрох нь зүйд нийцнэ гэж тус Холбооны ерөнхийлөгч хэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.