Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын эмнэлгүүдэд зайнаас оношилгоо хийж, зөвлөгөө өгөх систем нэвтрүүлжээ

“Ковид-19” цар тахалтай улсаараа тэмцэж буй хүнд хэцүү үед “И Клиник” ХХК-ийнхан “eClinic-Телемедицины” эрүүл мэндийн зайн оношилгоо хийж, зөвлөгөө өгөх систем зохиож, хөгжүүлжээ. Улмаар Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, улсын 48 эмнэлэгт уг системээ үнэ төлбөргүй суулгаж өгсөн байна. Өндөр ачаалалтай ажилладаг улсын эмнэлгүүд “eClinic-Телемедицины” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр  үйлчлүүлэгчээс урьдчилж авсан цагийн хуваарийн дагуу интернет болон гар утсаар холбоо барьж, эрүүл мэндийн оношилгоо хийх, эмчилгээний зөвлөгөө өгөх, өвчтөний эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг тасралтгүй  хянах,  зөвлөх, эмч, мэргэжилтнүүд хоорондоо зөвлөлдөх зэрэг үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжтой  аж. Түүнчлэн хөл хорионд орсон тохиодолд ч дээрх үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломжтой. Эдгээр нь эрүүл мэндийн хүний нөөцийн хомсдол үүсэх эрсдэлийг сааруулах ач холбогдолтой.

Улмаар үйлчлүүлэгчид гэрээсээ, орон нутгаас, хилийн чанадаас буюу байгаа газраасаа цахимаар холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл,  хатуу хөл хориотой байсан ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө авахдаа гэрээсээ гарахгүй, халдвар авах эрсдэлгүй, эмнэлгийн дараалалд хүлээх шаардлагагүй,  цаг хугацаа болон зардал  хэмнэх нь. Мөн оношилгоо эмчилгээн дээрээ мэргэжлийн хөндлөнгийн дүгнэлт гаргуулан баталгаажуулах зэрэг олон давуу талыг бий болгож буй.   

“И Клиник” ХХК-ийн эрүүл мэндийн платформ нь цахим эко систем бүрдүүлэх замаар орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд үйлчилгээгээ цаг алдалгүй, үр дүнтэйгээр хүргэх, хялбарчилан, дэвшилтэт теле-эрүүл мэндийн дижитал шийдлийг эрүүл мэндийн салбарт нутагшуулах зорилготой дотоодын компани аж. Тус компани эмнэлгийн мэдээллийн удирдлагын систем, лабораторийн мэдээллийн систем, үзлэгийн цаг захиалах болон шинжилгээний хариу авах,  үйл ажиллагаандаа киоск төхөөрөмж ашиглах зэрэг үйлчилгээнүүдийг  нэвтрүүлэн, www.eclinic.mn эрүүл мэндийн онлайн платформ хөгжүүлэхдээ  мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлэн, баталгаажуулжээ. Дэлхийд хэмжээнд “Ковид-19” халдварын цар тахлын өнөө үед улс орнуудад теле-анагаахын тусламж үйлчилгээний хэрэглээ эрчимтэй өсөж, улмаар иргэд болон эрүүл мэндийн ажилчдыг халдварын эрсдэлээс хамгаалахад  дээрх үйлчилгээ хэдийн бодитой  ач тусаа өгч эхэлжээ. 

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.