Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын дээд шүүх танхимын тэргүүнүүдээ өнөөдөр тодруулна

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болно. Шүүхийн тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 15-нд шинэчлэн баталж, гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 19.2.4-т “Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгоно” гэж заасан. Мөн хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгох юм. Уг зөвлөгөөнөөр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгийг батлах, Улсын Дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын төсөл хэлэлцэнэ. Улмаар тус шүүхийн Эрүүгийн болон иргэн, захиргааны хэргийн танхимын тэргүүнүүд өнөөдөр тодорно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.