Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улирлын чанартай боомтуудыг нээх болоогүй

Манай орны дийлэнх нутгаар цагийн байдал хүндэрч байгаатай холбоотойгоор тусламжийн цувааг хугацаа алдалгүй хүргэх зорилгоор улирлын чанартай хилийн боомтуудыг нээх тухай асуудал яригдаад байгаа. Тэгвэл энэ асуудлыг мөдхөн Засгийн газарт хэлэлцэх бөгөөд, тэр болтол түр боомтуудыг нээх боломжгүй гэж ГЕГ-ынхан мэдэгдэв. Дашрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт олон улсын болон хоёр талын ажиллагаатай 18 боомтоор 41 орны 70154 зорчигч, 30284 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлжээ. Тэдгээрийн до тор бусдын паспорт ашигласан, өрөөлийн нэрээр бу цах үнэмлэх авч ирсэн, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй гэхчлэн 12 хүнийг саатуулан шалгасан байна. Түүнчлэн Дорноговь аймгийн Эрдэнэ, Сүхбаатарын Онгон, Увсын Баруунтуруун, Дорнодын Баян-Уул сум болон Хөвсгөл аймаг дахь хилийн ангиудын хариуцсан хэсгээр 1365 толгой мал улсын хилд тулжээ. Хилчид эдгээр малыг тогтоон, эздэд нь хүлээлгэн өгч, ард иргэдэд учирч болзошгүй 224 сая төгрөгийн эрсдэлээс хамгаалсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.