Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаан шүрэн гоёлтой, үнэт дурсгал Жамсран бурхан

Улаан Жамсран бурхны шүрэн баг, өмсгөл өдгөө Чойжин ламын ордон  музейд хадгалагдаж байна. 102 жилийн түүхтэй музейн үнэт үзмэр болсон эл бүтээлийг Их хүрээний алдарт уран барималч Пунцаг-Осор урлажээ.
Жамсран бурхны баг бусад цамын өмсгөл, эдлэл хэрэглэлээс 6000 гаруй далайн шүрэн чимэглэлээрээ ялгардаг. Нүүрний булчингийн хөдөлгөөний  дагуу шүрийг нэг бүрчлэн шигтгэж, сахал, хөмсгийг алтаар шармалдан бүтээжээ. Ингэснээр  Жамсран бурхны догшин, сүрлэг төрхийг улам тодотгож чадсан байна.  Шүрэн баг нь 30 кг жинтэй ба өмсгөл иж бүрнээрээ 70 кг жинтэй.  Энэхүү цамын өмсгөлийн  хэмжээ, жин нь нэлээд том биетэй хүн өмсөж цам харайж байсныг  гэрчилнэ.
Чойжин ламын музейг анх Богд хааны зарлигаар барисан гэдэг. Тухайн үед үнэт ховор бурхдыг хадгалахын тулд цэвдэгтэй газрыг сонгон сүмээ барьжээ. Ингэснээр өдгөөг хүртэл тус музейн сан хөмрөгт байгаа бурхан, модон сийлбэр, алт, мөнгөөр бүрсэн эдлэл хэрэглэлүүд анхны төрхөөрөө хадгалагдаж буй  аж.


Ж.Солонго

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.