Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаан хувцас эрчүүдийн анхаарлыг илүүтэй татдаг

 Улаан хувцас өмссөн бүсгүйчүүдэд эрчүүд анхаарал хандуулах нь илүү байдаг болохыг Нью-Йорк хотын Рочестерийн их сургуулийн судалгааны баг тогтоожээ. Түүгээр барахгүй судалгааны явцад эрчүүд ийм өнгийн хувцас өмссөн бүсгүйг сээтэгнүүр, эсвэл бусдын анхаарлыг татах дуртай нэгэн хэмээн дүгнэдэг болохыг ч олж мэдсэн байна.

Эрдэмтэд судалгаанд оролцсон эрчүүдэд улаан болох хөх өнгийн цамц өмссөн бүсгүйн зургийг ээлжлэн харуулах маягаар туршилт хийсний эцэст ийм үр дүнд хүрсэн гэнэ. Судалгааны багийн ахлагч Ниеста Кейсер энэ тухайд “Амьтдын дунд ч улаан бол сээтэгнүүр, хөнгөмсөг байдлыг илэрхийлдэг болохыг судлаачид тогтоосон байдаг юм билээ. Харин бид хүнд ч бас ийм мэдрэмж төрдөг гэдгийг судалгаагаараа баталлаа. Тиймээс бүсгүйчүүддээ анхны болзоондоо улаан даашинзтэй очвол амжилт олох магадлал илүү өндөр хэмээн зөвлөе” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.