Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатар Хотуудын холбоотой идэвхитэй хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Улаанбаатар хотноо ажиллаж буй НҮБ-ын Глобал компакт Хотуудын хөтөлбөрийн захирал Паул Жэймсийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 135 орны 7000 гаруй байгууллагыг нэгтгэсэн энэхүү хөтөлбөр нь хотын өмнө тулгамдаж буй нэн тэргүүний асуудлыг шйидвэрлэхийн тулд төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоотойгоор байгууллага, компанийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг ажээ. Тухайлбал, Австралийн Мельбурн, Английн Бэйт, Бразилийн Порто Алегро, Энэтхэгийн Жамшетпур, Хятадын Жинань зэрэг хотуудад хотын ядуурлыг бууруулах, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, усны менежмент, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар томоохон төслүүд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байна.
    Хотуудын хөтөлбөрийнхөн Улаанбаатарт тулгамдаад буй цөлжилт, хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хотын дарга тус хөтөлбөрийнхөн Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний талаар болон хотыг ногооруулах олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаад нь талархал илэрхийлээд идэвхитэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.