Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Улаанбаатар түншлэл-2017” Олон улсын үзэсгэлэн яармагийг 2017 оны есүгээр сарын 07-10-ны өдрүүдэд 42 дахь жилдээ “Мишээл Экспо” төвд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн яармагт Монгол, ОХУ, Тайвань, Гонконг, Чех улсуудын аж ахуйн нэгжүүд барилга, барилгын материал, уул уурхай, мэдээллийн технологи, машин техник хэрэгсэл, эм эмийн бүтээгдэхүүн, гоо сайхан, ноос ноолуур, хүнс, хүнсний бүтээгдэхүүнүүд болон үндэсний өв уламжлалыг хадгалсан гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүнүүдээрээ оролцоно хэмээн албаныхан мэдээллээ. Мөн . Тус үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүд хямдрал урамшуулал зарлахаас гадна дуудлага, сугалаат худалдаа явуулж өөрийн компанийн шинэ бүтээгдэхүүний дээжээс амтлуулах ажээ.














0 Сэтгэгдэл