Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатарын манъяк Хөвсгөлд очсон уу

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хичээлдээ явахаар гарсан найман настай охиныг хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод мөчлөн, цүнхэнд хийж орхисон аймшигт хэрэг гарлаа. Өнгөрсөн даваа гаригт М охин 13.00 цагийн үед гэрээсээ “Хичээлдээ явлаа” гээд гарчээ.

Гэвч хичээлдээ очоогүй бөгөөд цагдаагийнхан охины цогцос хийсэн цүнхийг аймгийн төвийн нэгэн ТҮЦний дэргэдээс 15.00 цагийн үед олжээ. Талийгаачийн биед хийсэн үзлэгээр хүчирхийлсэн шинж тэмдэг илэрсэн гэнэ. Тус аймаг дахь эх сурвалж “Хоёрдугаар ангид сурдаг уг охины цогцсыг аймгийн төв захын дэргэдэх ТҮЦ-ний дэргэдээс олсон.

Түүнийг хүчирхийлсэн бололтой. Дээгүүрээ формтой, доогуураа нүцгэн байсан гэсэн. Түүний цүнх, ном дэвтэр нь байсан болохоор хэн болохыг амархан тогтоосон” гэж мэдээллээ. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Мягмарсүрэн “Хэргийг бид шалгаж байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүн гараагүй байгаа. Гэм буруутай этгээдийг эрэн сурвалжилж байна” гэлээ.

Одоогоос хоёр долоо хоног орчмын өмнө нийслэлийн Баянгол дүүрэгт найман настай охиныг хүчирхийлсэн, гэмт халдлагад өртсөн охин ухаан орохгүй байгаа гэх мэдээлэл цагдаагийнханд ирж байсан юм. Гэвч гэм буруутай этгээдийг олж саатуулаагүй байгаа. Уг хэргийг үйлдсэн манъяк эр Хөвсгөл аймагт очиж хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн сэжиг таамаг байгаа ажээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.