Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Украин амуу тарианы экспортдоо квот тогтоов

Ган болж, ургац муу авсан тул Украин амуу тарианы экспортдоо квот тогтоожээ. Тус улсын ХАА-н сайдын I орлогч Сергей Мельникийн хэлснээр энэ оны сүүлч хүртэл уг шийдвэр үйлчлэх аж. Засгийн газраас нь хоёр сая тонн эрдэнэшиш, 500 мянган тонн улаанбуудай, мөн хэмжээний арвай экспортлохыг зөвшөөрсөн аж.

ОХУ экспортын хориг тогтоосны дараа Украин ийнхүү квот тогтоож буй нь дэлхийн зах зээл дэх амуу тарианы үнийг хөөргөж болзошгүй хэмээн “BBC”-гийн шинжээчид тэмдэглэжээ. Өнгөрсөн онд Украин 46 сая тонн ургац хурааж байсан бол энэ онд 39 саяд хүрч буурна хэмээн өнгөрөгч наймдугаар сард Засгийн газраас ургацын урьдчилсан мэдээнд тулгуурлан зарласан билээ.

Дашрамд дурдахад, Украин нь дэлхийд арвай тариалалтаараа тэргүүлдэг бөгөөд улаан буудай тариалалтаар зурга дугаарт бичигддэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.