Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Украинд Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж өнгөрлөө

     Өчигдөр Украинд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж өнгөрлөө. Орон даяар 34 мянган санал хураалтын цэг ажиллаж нийтдээ 37 сая хүн санал өгсөн байна.Украйны намын дарга 59 настай Виктор Янукович ба тус улсын ерөнхий сайд 49 настай Юлия Тимошенко нар эхний шатанд 35-25 хувийн санал авснаар тунаж үлдсэн билээ.  
Хэдий Виктор Янукович ба Юлия Тимошенка нарын сонгуулийн дүн тун ойрхон байгаа ч өнгөрсөн ням гаригт Виктор Янукович өөрийгөө ялах болно хэмээн тунхаглажээ. Юлия Тимошенко – “одоогоор энэ талаар ам гарахад хэтэрхий эрт байна” гэж хариулсан байна. Түүнчлэн Виктор Янукович өнгөрсөн ням гаригийн орой  тус улсын улс төрчдийг дуудан авлигатай тэмцэж, ядуурлыг багасган, украинчуудын итгэлийг олохоор мэрийж ажиллахаа мэдэгджээ. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.