Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын шийдвэрийг Цэц дахин хянахаар болов

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг УИХ хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 9 дэх заалтын “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй…”, мөн зүйлийн 10 дахь заалтын “…Аль нэгэн нам, …гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно…” гэснийг тус тус зөрчсөн гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх  Их суудлын хуралдааныг 2010 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд хийхээр товлов гэж  Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.