Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын төлөөлөл уулзах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзэж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагчийн орлогч Л.Гантөмөр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин нарыг хүлээж авч уулзан, тодорхой асуудлаар чиглэл өглөө.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж, улстөрийн суулт хийж байгаа иргэдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхийлөгч тэдэнд хэлсэн байна.

“Тэдний шаардлагыг хууль эрхзүйн болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэйгээ холбож тайлбарлах хэрэгтэй. Нөгөө талаас амь нас, эрх чөлөө, эрүүл мэнддээ хохиролтой тэмцлийн хэлбэрийг иргэд тэвчих нь зүйтэй. Иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үгээ хэлэх ардчилсан тогтолцоотой улс орны хувьд асуудлыг шийдэх олон арга бий. Аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн журмаар, ардчилсан нээлттэй аргаар шийдвэрлэж байх нь зүйтэй ” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолжээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.