Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын Тамгын газраас оюутнуудын дунд уралдаан зарлалаа

УИХ-ын Тамгын газраас их, дээд сургуулийн оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдаан зарлажээ. Энэ нь парламентат ёсны үзэл, онол, хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, түүнийг сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэхэд чиглэгдэж буй. Оюутны судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор энэ уралдааныг зохион байгуулж байгаа юм байна. Илтгэл нь “Парламентат ёс” сэдвийн хүрээнд түүний хөгжлийн чиг хандлага, Монгол Улсад хэрхэн бүрэлдэн тогтсон, төлөвших үйл явц зэрэг асуудлуудыг хөндсөн байх шаардлагатай гэнэ.  Эхний шатны илтгэлүүдээс наймыг шалгаруулан дараагийн шатанд оролцуулах юм. Тавдугаар сарын 5-нд найман илтгэлийг хэлэлцүүлж шилдгийг тодруулахаар болжээ. Шилдгийн шилдэг нэг илтгэл өргөмжлөл, 800 мянга, шилдэг хоёрыг шалгаруулж өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнах аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.