УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр,З.Энхболд нар Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачлан боловсруулнаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдож гарах зардлыг хуулиар тогтоох, оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн байдлыг тодотгох шаардлагатай болсон зэргээс үүдэж эрхэм гишүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Төсөл санаачлагчид хуулийн нэрийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай гэж өөрчлөх, зөвхөн зэвсэгт хүчин биш, тагнуул, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх асуудал эрхэлсэн байгууллагын бие бүрэлдэхүүнийг бас оролцуулах, эдгээр бие бүрэлдэхүүнийг энхийг дэжих ажиллагаанд оролцуулахтай холбогдсон санхүүгийн нөөцийг жил бүрийн улсын төвлөрөн төсөвт тусган батлуулж байх, үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн нь гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулсан байхаар тусгасны дээр зэвсэгт хүчнийг энэхүү ажиллагаанд оролцсон тохиолдолд гүйцэтгэх үүргийг шинэчлэн тодорхойлсон байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.







0 Сэтгэгдэл