Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын дэд дарга сенатын маршал Б.Борусевичтэй уулзав

Онгоцны ослоор амь үрэгдсэн БНПУ-ыг Ерөнхийлөгч Л.Качиньски, тэргүүн хатагтай М.Качиньска нарыг оршуулах ёслолд оролцсон УИХ-ын дэд дарга Н.Энхболд БНПУ-ын Сенатын маршал Б.Борусевичтэй уулзаж ярилцав. Тэрбээр эмгэнэлт ослын үеэр Польшийн Ерөнхийлөгч, түүний гэргий, төр, засгийн олон зүтгэлтэн, иргэд амь үрэгдсэний дотор Польшийн Сейм, Сенатын дэд маршалууд, олон гишүүд байсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нараас эмгэнэлийн цахилгаан илгээснийг болон Монголын ард түмэн, олон  нийтийн байгууллага, хувь хүмүүсээс Польшийн төр, Засгийн газар, ард түмэн, талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж байгааг Сенатын Маршалд уламжлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.