Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүний туслах улсын нууцад хамаарах баримт хадгалсан зөөврийн компьютероо алджээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 17-нд “Чухал баримтаа алдлаа. Олж өгч туслаач” гэсэн өргөдөл иржээ. “Зөөврийн компьютер алга болчихлоо. Компьютерт улсын нууцад хамаарах олон баримт материал хадгалсан юм. Чухам хэзээ алга болсныг би мэдэхгүй байна. Одоо яах вэ” гэж өргөдөл гаргасан н.Эрдэм гэдэг залуу сандарсан байдалтай хэлжээ. УИХ-ын гишүүний туслах гэж өөрийгөө танилцуулсан залуу Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд  байрлах “Хурд” компанийн барьсан “Рабит харш” хороололд амьдардаг. Тусгай харуул хамгаалалттай уг хотхонд камер суурилуулсан ч чанар муутай учир бичлэгээс хэн болох нь танигдахгүй байгаа аж. Хэргийн газар цагдаагийнхан очиж шалгасан бөгөөд мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна.

Х.Оюун
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.