Улс даяар эхэлсэн цэрэг татлагын ард УИХ-ын гишүүд үлдсэнгүй. Зэвсэгт хүчний жанжин штабаас 76 гишүүнд зарлан дуудах хуудас ирүүлжээ. Тэд 14- ний өглөө Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд бэлэн байх үүрэг аваад байна. Үнэтэй машинуудаа орхихыг ангийн захирагч тушаасан аж. УИХ-ын гишүүдэд зориулсан цэрэг-стратегийн сургалт ийн эхлэх юм.
Цэргийн хуулиар гишүүд оройн тооллогод 22.30 цагт жагсаж, өглөө 6.00-6.10-ын хооронд хувцсаа өмсөж, 50 минутийн турш гүйнэ. Гар нүүрээ угаах нь хүртэл хугацаатай байх бөгөөд өглөөний цайгаа хам хум уугаад жагсаалын бэлтгэлд гарах юм. Хугацаат цэргийн албан хаагчийн адилбуудлагын бэлтгэл хийнэ. Гишүүдэд зориулсан цэрэгстратегийн бэлтгэл сургалт хоёр өдөр үргэлжлэх юм.







0 Сэтгэгдэл