Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүд КЕМБРИЖИЙН СТАНДАРТТАЙ танилцлаа

Кембрижийн стандартыг Монголд нэвтрүүлэх ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн тав, аравдугаар ангид энэ хичээлийн жилээс туршиж байгаа. Туршилтын хичээлийн сургалтын арга барил, багш боловсон хүчний хангалт гээд ерөнхий боловсролын салбарт бий болсон энэ шинэ үзэгдэлтэй УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва, Ж.Батсуурь, Д.Очирбат нар өчигдөр танилцаж, салбарын удирдлагуудаас сонирхсон асуултад хариу авлаа.

Кембрижийн стандартаар хичээл заах 16 багшийг нийслэлийн хэмжээнд сонгон шалгаруулж авчээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын энэ стандарт нь манай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс ямар ялгаатайг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сонирхов.

БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Кембрижийн сургуулиас ирсэн мэргэжилтэн манай сургалтын хөтөлбөртэй танилцаад “Танайх хүүхдийг бага ангиас нь эхлээд мэдлэгээр нүддэг юм байна. Бага ангид нь хүүхдийг сурах арга барилд л сургадаг. Харин дунд, ахлах ангид илүү нарийн мэргэжил олгох хичээлүүдийг заадаг” гэж хэлж байсан гэв.

Тус сургуулийнхан орчин үеийн мэдээлэл холбооны технологид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулснаа зочдодоо танилцуулсан. Смарт ворд дэлгэц бүхий сургалтад зориулагдсан 30 компьютертэй кабинетад бүх төрлийн хичээл зааж болно. Сургуулийн захирал Б.Амартүвшин Монголын түүхээс зааж үзүүлэв. XIII зууны үеийн түүхийг заахын тулд багш ном уншиж, ярьж танилцуулсангүй. Компьютерт суулгасан программаас Их Монгол Улсын байлдан дагууллын үеийн киноны хэсгээс харууллаа. Цахим дэлгэц дээр ажиллаж байгаа учир багш хөдөлмөрийн багаж зэвсэг болох самбар, шохой, шугам хэрэглэхгүй. Ийн бодит байдлыг сурагчдад үзүүлснээр хичээлийг сонирхолтой болгох, багшийн ажлыг хөнгөвчөх зэрэг давуу талтайг тэд хэлж байв.

Хи – мийн хичээл дээр төрөл бүрийн бодис найруулж урвал үүсгэх туршилт хийдэг. Тэгэхээр байгалийн ухааны өөрийн хичээлд холбогдолтой туршилтыг интернэтээс шууд татаад үзчих жишээтэй. Мэдээллийн технологийн ололтод суурилсан сургалтын тоног төхөөрөмжийг эднийх өнгөрсөн баасан гаригт суурилуулж, анхны хичээлээ УИХ-ын гишүүдэд зааж үзүүлсэн нь энэ. Илүү шинэлэг, орчин үеийн сургалтын энэ хэлбэрийг ердийн сургалттай сургуулиудад ч нэвтрүүлэх гэнэ. Кембрижийн стандартыг нэвтрүүлж байгаа манай анхны сургуулийнхан ийн шинэ бүхний дээжийг хүртэж байна.

Ирэх хичээлийн жилд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт тус бүр нэг улсын хэмжээнд 30 сургуульд Кембрижийн стандартыг нэвтрүүлнэ. “Үүний тулд эхлээд сургуулиа сонгосны дараа энэ жишгээр хоёр ангийг олон улсын стандартаар хичээллүүлэх юм. Мөн багш бэлтгэх гээд ажил их байгаа.

Цаашид мэдээж 30 сургуулийн барилга барих шаардлага гарна” гэж БСШУЯны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг ярилаа.

Э.Энх

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.