Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүдийн авлигын эсрэг бүлэг байгуулах уу?

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар өчигдөр Авлигатай тэмцэх газ­рын удирдлагуудтай тодорхой асууд­луудаар санал солилцож, ярилц­лага өрнүүллээ. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дар­га Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сун­дуйсүрэн болон бусад хэлтэс, албадын дарга оролцов.
      Уулзалт ярилцлагын үеэр УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүдийн авлигын эсрэг бүлэг байгуулах, нөгөөтэй­гүүр авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Авлигатай тэмцэх байгууллага УИХ-ын хоорондын уял­даа холбоог хангаж, улстөрчдийн хүсэл эрмэлзлэлээр Авлигатай тэм­цэх байгууллагыг дэм­жих аж­лыг эхлүүлэхээр санаа­чилснаа танил­цуулав. Авлигатай тэмцэх газ­­рын дарга Ч.Сангарагчаа санал, са­наа­чилгыг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлэв.
      Тэрбээр “Манай байгууллагын байгуулагдсанаасаа хойш хүсэн хүлээж байсан их чухал асуудлыг залуу гишүүд хөндөж, санал санаа­чилга гаргажээ. Авлигын эсрэг хүсэл сонирхлоо бодитоор илэрхийлдэг бүлэг парламентад байх нь их чухал ажил болно гэж бодож байна” гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “То­дорхой бүлэглэл, улстөрчдийн зүгээс Авлигатай тэмцэх байгуул­лагыг дэмжих, дэмжихгүй хоёр хэсэг хандлага байх шиг харагддаг. Дөнгөж бойжиж байгаа энэ байгууллагыг боомилж байгаад унагаачих зорилго тухайлбал бидэнд байхгүй” гэдгээ илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Сүүлийн үед Авлига­тай тэмцэх газрын үйл ажил­лагааг саар­магжуулах алхмуудыг хийж бай­гаа нь илт ажиглагдаж бай­на. Ард түмний төлөөлөгчийнхөө хувьд би үүнтэй санал нэгдэхгүй” гэсэн юм.
Г.Энх "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.