Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ хууль зөрчиж шийдвэр гаргадаг хэвээрээ байна

Гишүүдийн ажилдаа хайнга хандах явдал засрахгүй бололтой. Тэдний ирцийг ажиглаж байхад дээд тал нь 43 гишүүн л хуралдаанд оролцов. Энэ нь цахим самбар дээр гардаг мэдээлэл.

Яс сууж байгаа гишүүн гэвэл 16.30 цагийн байдлаар 33-хан байв. Гэтэл хуулийн дагуу дор хаяж УИХ 39 гишүүнтэй байж хүчин төгөлдөр шийдвэр гаргах ёстой юм. Эзгүй нэгнийхээ санал өгдөг товчлуурыг бусад нь ашигладаг нь бас хэвээрээ. Тийм хачин гишүүдийг “молекул” Б.Батбаяр толгойлдог бололтой. Өөрийнхөөсөө гадна хоёр гишүүний товчлуурыг хоёр гараараа сурмаг гэгч нь ашиглаж байлаа. Д.Хаянхярваа, А.Баделхан, Д.ДамбаОчир, Л.Гант өмөр, Д.Батбаяр нар лав заримыгаа орлож харагдсан. Харин Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж нарын тулхтай гишүүн дэргэдэх эзэнг үй товчлуурт ер гар хүрээгүй.

УИХ-ын 12 гишүүнтэй Засгийн газрын танхимаас С.Ламбаа, Г.Занданшатар, Д.Зоригт, С.Баярцогт нар чуулганыхаа хуралдаанд хальт орж ирээд алга болчихно лээ. Үе үеийн спикерүүдээс Д.Дэмбэрэл л гишүүдийг ёс зүй сахиулах талаар идэвхтэй ажилладаг нь юм. Гэвч тэрбээр хүчирдэггүй аж. Ирцээ хангаарай, гишүүдээ гэсэн хэрнээ л 39 хүрэхгүй гишүүнийхээ хамтаар хууль батлаад байгаа юм. Эндээс үзэхэд манай улстөрчдийн олонх нь Парламентын засаглалын нэр хүндийг үнэхээр унагаж байна. 76 гишүүний 33-хан нь төрийн бодлогыг тодорхойлж байна гээд бод доо.

Энэ УИХ-ын үед Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж танхимын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байна гээд хуульчилж өгмөөр байгаа юм. Өнөөгийн Засгийн газрын 15 гишүүний 12 нь УИХ-даа суудагг үй шахуу. Дашрамд хаалттай хуралдааны зарим үйл ажиллагаанаас сонирхуулъя. Чуулганы танхимаас хамгийн түрүүнд сэтг үүлчдийг “хөөж” гаргана. Тэгээд гишүүд, нууцын асуудал хариуцсан УИХын Тамгын газрын ажилтнууд, асуудал танилцуулсан эрх бүхий албан тушаалтан л байлцдаг аж. Тэнд байгаа хүмүүсийг мэдээлэл дамжуулна гэж болгоомжилсных уу, гар утас, компьютерийн нь сүлжээг хуралдаан дуустал тусгай төхөөр өмж ашиглан тасалчихдаг юм билээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.