УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар авлигыг үл тэвчих улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэн Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын салбарыг Монголд байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ.
Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага (GOPAC) 2002 онд Канадын Парламент, Дэлхийн банк, Канадын Олон улсын хөгжлийн Агентлагийн ивээл дор байгуулагджээ. 90-ээд улсын 170 гаруй парламентч болон 400 орчим ажиглагчийн бүрэлдэхүүнтэй аж.
Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг, түүний хяналт шинжилгээ, хариуцлагын талаар мэдээлэл авах зорилгоор Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөжээ.







0 Сэтгэгдэл