Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИД-ийг “шатаасан” иргэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 7-нд УИД (Улсын их дэлгүүр) шатсан хэрэг гарсан. Уг хэргийг хянаж, дуусаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Ц нь 2020 он тавдугаар сарын 20-ны өдөр “Улсын Их Дэлгүүр” ХК-тай Улсын их дэлгүүрийн VI дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, Ц энэ чиглэлээр мэргэшээгүй, мөн мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан УИД-ийн дээврийг засах ажлыг гүйцэтгүүлсэн гэнэ. Улмаар ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” Барилгын норм ба дүрмүүдийг зөрчин Барилгын дүрмийн 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”- өгөөгүй зэргээс шалтгаалж дээрх гал гарсан гэж прокуророос дүгнэжээ.

Хэргийг тодруулбал, 2020 оны зургадугаар сарын 7-ны өдөр Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна. Гал түймрийн улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24 тэрбум гаруй төгрөгийн буюу их хэмжээний болон ноцтой хохирол учирсан. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц, Б нарт Эрүүгийн хуулийн 17.11-2дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, галд алдсан иргэдийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

1
Савж уналааСавж уналаа
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 thoughts on “УИД-ийг “шатаасан” иргэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

  • Avatar Jinjee says:

    Ажил гүйцэтгүүлэхээр өгөхдөө шалгадаггүй юмуу.

  • Avatar Anonymous says:

    НОМИН ийм новшийн байхгүй юу. Чадвартай мэргэжлийн баг оруулна гэж түй байхгүй. Хамгийн хямд үнэ хэлснийг оруулаад самаруулна. Тэгээд ч болоогүй далимдуулаад самарсан этгээдүүдээ мөнгийн өгөхгүй явуулчихдаг.

  • Avatar Anonymous says:

    ХАРАМЧ ГУРАВ ТӨЛДӨГ Л БОЛОЖ ШАЛГАРУУЛТАА ХЙЙХДЭЭ ИЙМ ГЭНЭН ТЭНЭГ ГАР ТАТСАН БАЙДЛААСАА БОЛОЖ ОДОО ЯАЯ ГЭХЭВ

  • Avatar Монгол says:

    Нөгөө л Би Чадна багийн хүмүүс л биз. Монголчууд үнэхээр хэнэггүй, дээрээс нь ямар ч ажлын зохион байгуулалт төлөвлөлт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа гэж бйахгүй. Тийм болхоор ийм том эрсдэл гаралгүй яах вэ дэ. Монголчууд дүрэм журамаар нь ажил явуулж хэзээ ч сурахгүй. Ёстой Үхэр Монгол нэрэндээ таарсан улс шүү дэ.

  • Avatar мангар says:

    голын шалаа цоолдог чинь их соролт үүсгэсэн. өвөл үүдний халаагуураа толгой дээрээс халаах юмаа. маш их тог үрнэ.

  • Avatar худалдан авагч says:

    мөнгө шүтсэний гай. мэргэжилгүй боловсролгүйн гайгаа бусдад нялзаах. одоо тэгээд би шатаасан юм шиг, би 20 тэрбумыг нь авсан юм шиг нэмэгдэл үнэтэй худалдан авалтаараа төлнө.

  • Avatar Anonymous says:

    дэл сул 20 тэрбумаа хийх газар олдохгүй дампуу луйварчинд сул өгчдөг. өнөөх нь үрээд дууссан да.

  • Avatar Улс даяар хөөсөнцрийн ил жишээ болог says:

    хөөсөнцөр ийм шүү. гадуураа ил хөөсөнцөр наасан айлууд юу бодож явдаг юм болоо. уид хөөсөнцөргүй байсан бол шатахгүй байх байсан. анх хөөсөнцрөөр давхар нэмэхдээ юу бодож байсан юм бээ. тэр үед л бас аюулгүй байдлаа бодоогүй бодлогогүй байсан байна. байшин барилгын аж ахуйн мэнэжэр аюулгүйн инженер чинь юу бодож явсан юм. хямд ажиллах хүчин авч болно. зааа заза ХӨӨӨӨӨӨС. хөөсөнцөр

  • Avatar Anonymous says:

    мэргэжлийн интерьер экстерьер дизайнер засварчин авсан ч, өндөр цалин өгсөн ч шатах л байжээ. дээвэр дээр замын хар хайлуулж байгам чинь. тэр хойно нарны титэм дээр амрита баар шатахад гал сөнөөгч хэлсэн шүү. зурагтаар гарсан. хөөс гал хүрсэн бол дуусан дуустлаа шатдаг юм бна, унтрааж болдоггүй юм байна гэж.

  • Avatar Anonymous says:

    хөөсөнцөртэй байсан юм бол замын хар шатааж болохгүй байсан байна.

  • Avatar Anonymous says:

    дусаал гоожихгүйн тулд замын хараар… дээвэрлэх байсан юм бол хөөсөнцөргүй байх байж

  • Avatar 220 мянгатад says:

    халдаг байсан айлуудыг ялтсан бойлуур ч гэнэ үү нэг юм тавьж өвөл олигтой халаахаа больсноос маш дулаан байдаг байрууд халахаа больж олон айл хүйтний эрхээр гаднаасаа ил хөөсөнцөр наасан. энэ айлууд эрсдэлтэй. инженерийн алдаа ар араасаа байсаар л.

  • Avatar ер нь бол нийтийн дампуурал says:

    төрийн ордныг гаднаас нь хөөсөнцөрдөх биз. хүйтэн байдаг гэсэн биз дээ. балиар дээр заваан нэмэр. дулаалж ч чадахгүй, халааж ч чадахгүй. гурилдах

  • Avatar ёоох ёох ёох says:

    дараа дахиад замын хар дусаахад хуванцар цонх хийлгэсэн бол халуун бүлээнд тэр хуванцар цонхнууд чинь уярна.