Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Узбек иргэд олон мянгаараа дүрвэж байна

Кыргызэд болж байгаа үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас 75.000 узбек иргэн орон гэрээ орхин дүрвэлээ. Тэдний олонх нь гэр бүлийнхнээ алуулж, орон гэр, эд хогшлоо дээрэмдүүлж, шатаалгасан байна. Үндэстэн хоорондын ийм том мөргөлдөөн Кыргызэд гарч байгаагүй юм. Албан ёсны мэдээгээр 100 гаруй хүн алагдаж, 1200 хүн шархадсан гэсэн мэдээлэл байгаа ч бодит байдал дээр энэ тоо хамаагүй их байгаа гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэв. “Улаан загалмай” нийгэмлэ гийн төлөөлөгчид нэг дор 100 гаруй хүний цогцос булж байсныг харснаа мэдэгдээд, “Албан ёсны тоо баримтад гудамжинд алагдсан хүмүүсийг оруулаагүй байх магадлалтай” гэж мэдэгдсэнийг ВВС дамжуулав. Оросын агентлагуудын мэдээлж буйгаар хөрш Узбекистанд дүрвэн ирж байгаа иргэдийн олонх нь сумны шархтай байгаа бөгөөд зугтаж яваа тэдэн рүү кыргызүүд гал нээсэн аж. Дүрвэгсдийн цуваанд голдуу өвгөд хөгшид, хүүхэд, эмэгтэйчүүд байгаа юм. Араас нь хөөж ирсэн хуягт техниктэй кыргызүүдийн бараа харагдах хүртэл Узбекийн хилийн харуулууд дүрвэгсдийг хил нэвтрүүлэхээс цааргалсан гэж Ош хотоос зугтан ирсэн хүмүүсийн нэг Зиеда Ахмедова АР агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Дүрвэгсдийг Узбекистаны хилийн ойролцоо хам хум босгосон хуаранд байрлуулж байна. Тус улсад цэргийн баазаа байрлуулсан АНУ, ОХУ болон НҮБ сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэв. Кремль агаарын цэргийн баазынхаа хамгаалалтыг нэмэгдүүлэхээр нэг батольон цэрэг илгээжээ. Ош хотын кыргыз иргэд АР-д өгсөн ярилцлагадаа узбекүүд оюутнуудыг өдөж, кыргыз бүсгүйчүүдийг доромжилсон учраас мөргөлдөөн үүссэн гэжээ. Харин Жалал-Абад хотын дарга асан Максат Зеинбеков болсон явдалд “К.Бакиевийн талыг баримтлагчид тогтворгүй байдал үүсгэхээр үндэстэн хооронд яс хаясан зодооныг зориудаар зохион байгуулсан. Кыргыз, узбек хүмүүс эхлээд тэдний хүмүүст зодуулсан. Дараа нь хоорондоо алалцаж эхэлсэн” гэсэн тайлбар хийжээ. Беларуст толгой хоргодож байгаа К.Бакиев “Түр Засгийн газар ард түмнийг хамгаалж чадахгүй байна. Болж байгаа үйл явдалд огт оролцоогүй” гэлээ. Үймээн самуун хотоос хальж узбекүүд суудаг Сузак, Достук, Базар-Курган зэрэг тосгонд Кыргызийн гэмт бүлэглэлүүд, олз хайсан дээрэмчид хүрч очсон байна. Сузак тосгонд 30 хүн алагдаж, Достук тосгоныг дээрэмчид галджээ. Узбек иргэд өөрсдийгөө хамгаалахаар хөдөлж эхэлсэн агаад БазарКурган тосгоны орчим цугларсан 400 орчим узбек иргэн цагдаагийн офицерүүдыг алсан байна. Тэд Жалал-Абадын ойролцоо зам дээр 100 орчим кыргызийг отоонд оруулан цохиж, олонхийг нь барьцаанд авсан тухай цэргийнхэн мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.