Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УДЭТ-ын жүжгийн сурталчилгаа шүүмжлүүллээ

     УДЭТ-ын уран бүтээлчид Оросын зохиолч В.Красногоровын долоон жүжгийг цувралаар тоглож, таван жүжиг нь тайзнаа амилаад байгаа. Аялан тоглолт эхэлсэн учраас найруулагч Ч.Найдандоржийн “Диваажингийн хаалга”, “Дон Жуан” жүжиг нь хойшилж, намар нээлтээ хийхээр болсон аж.

    Харин өнгөрсөн долоо хоногт БСШУЯ-ны Соёл урлагийн газрын тайз, дэлгэцийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн З.Баянзул тус театрынханд жүжгийнхээ зар сурталчилгааны хэв маягт өөрчлөлт оруулахыг хүсэж, саналаа хэлжээ. Учир нь БСШУЯ-нд УДЭТ-ын жүжгүүдийн сурталчилгаа садар самуун сурталчилсан шинжтэй байна гэсэн үзэгчдийн гомдол ирсэн аж. Үүний дагуу театрынхантай уулзсан ба тэд саналыг хүлээн авч, цаашид сурталчилгааныхаа агуулга, хэлбэрт анхаарч байхаар болжээ.

С.СЭРГЭЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.