Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УДЭТ-ийн хан шинэ уран бүтээлдээ оржээ

УДЭТ үзэгч олондоо  барих шинэ уран бүтээлдээ  Оросын зохиолч Г.Красногоровын ганц бүлэгт долоон жүжгийг Драмын театрын зургаан найруулагч зэрэг найруулан тавихаар болжээ.
Г.Красногоровын “Хунгийн дуу” жүжгийг ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж найруулан, дүрүүдэд ардын жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин П.Цэрэндагва, ардын жүжигчин Г.Мягмарнаран нар тоглоно. Мөн “Диваажингийн үүдэнд”, “Дон Жуаны нэрсийн жагсаалт” хоёр жүжгийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан /МУСТА/, ерөнхий найруулагч Ч.Найдандорж найруулах бол “Аюултай туршилт” жүжгийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Баатар найруулж байгаа юм. Бас “Би жаргамаар байна” жүжгийг МУСТА, найруулагч Н.Наранбаатар найруулж, “Солиотой жүжиг”          жүжгийг МУСТА, найруулагч Ч.Түвшин, “Секс хийцгээе”  жүжгийг найруулагч Э.Батхүү нар тус тус найруулан тайзнаа амилуулах юм байна.
Сар шинийн баяр, гэгээн хайр Валетины өдөрт зориулан “Парисын дарь эхийн сүм” мюзикл жүжгийг дахин тайзнаа тоглох юм. Тус жүжгийг энэ сарын 12, 14-нд 19.00 цагаас 13-нд 16.00 цагаас хоёрдугаар бүрэлдэхүүний жүжигчид үзэгч олондоо толилуулахаар болжээ
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.