Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Удирдлагаа дэмжсэн МАХН-ын залуус нэгдэж эхлэв

Ах намын отгон хөдөлг өөнийг “МАХН-д залуучуудгүй шинэчлэл байх уу” гэдэг аж. Өчигдөр мэндэлсэн бололтой. Хуучин нэрээр МАСЗХны ерөнхий нарийн бичгийн дарга асан Мөнхбат, НИТХын төлөөлөгч М.Ганбаатар тэргүүтэй арав гаруй залуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Анхны нэрээ сэргээх, үзэл баримт лалдаа тодотгол хийхээр зэхэж буй намынхаа удирдлагад эдгээр залуус дэмжлэг үзүүлэх зорил готойгоо нуусангүй. Урьд цагт намын шинэчлэлийн тухай дороосоо ярьж, дээрээ “даруулдаг” байсан бол одоо дарга нарын зүгээс салхийг эхлүүлдэг болжээ хэмээн тэд олзуурхаж байтал шинэчлэлийг эсэргүүцэгчид гарч ирсэн гэнэ.

“Ах нар минь дүү нартаа зөв үлгэр жишээ болооч” гэж Мөнхбат хэлэв. Н.Энхбаяр намын нэр, үзэл баримтлалыг шинэчлэх тухай ярьдаг л хүн явсан. Гэтэл одоо огт өөр зүйл ярьж байгааг нь гайхаж байна гэж нэгэн үүрийн залуухан дарга ярив.

Шантаажны улс төр хийгчдэд эрс эсэргүүцэл үзүүлнэ. Намыг хагалан бутаргах гэсэн санаархалтай намын удирдлага тэмцэхгүй байна. 3000 залуугийн дунд явуулсан түүвэр судалгаагаар МАХН анхны нэрээ сэргээж, үзэл баримтлалдаа тодотгол хийхийг 63 хувь нь дэмжсэн учир шинэчлэлийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулна хэмээн М.Ганбаатар мэдэгдэв.

“МАХН-д залуучуудгүй шинэч лэл байх уу” цуглаан өнөөдөр Соёлын төв өргөөнд 14.00 цагаас болох юм байна. Тэнд аль ч намын ямар ч үзэл бодолтой залуус цуглаж болох бөгөөд санаа бодлыг нь нэгтгэж Удирдах зөвлөлдөө танилцуулах аж.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.