Ургамалын Бямбасүрэнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томиллоо.
• Тэрбээр 1972 онд Улаанбаатар хотод төрсөн.
• 1990 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1994 онд Гадаад хэлний дээд сургууль, 1998 онд Италийн Милан хотын Боккони Их сургуулийн Удирдлагын сургуулийг тус тус төгссөн.
• Гадаад хэлний багш, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.
• 1994-1997 онд “Монгол даатгал” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт мэргэжилтэн, ахлах менежер, ерөнхий менежер
• 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ахлах менежер, ерөнхий менежер
• 2005-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх
• 2007 оноос МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
• Төрийн албанд таван жил ажилласан.
Санжаажавын Батмөнхийг Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар дахин томиллоо. Тэрбээр 2006-2009 оны хоёрдугаар сар хүртэл энэ албыг хашиж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.







0 Сэтгэгдэл