Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УБЦТС үйлчилгээний нэмэлт төлбөр авахгүй

Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоогоод тав хонож байна. Үүнтэй холбоотойгоор УБЦТС ТӨХК-иас  хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулан ажиллаж буй. Тус компани нь хэрэглэгчийн хүсэлтээр болон хэрэглэгчтэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д заасны дагуу нэмэлт үйлчилгээ үзүүлсэн бол тухайн сарын цахилгааны төлбөр дээр үйлчилгээний төлбөрийг тарифын дагуу нэмж тооцдог. Мөн хэрэглэгчийн төлбөрийн тооцооны хуудсыг бэлтгэж, банканд илгээх, төлбөрийн болон төлбөр хийх хугацаа, төлбөрөө төлөөгүйн улмаас түдгэлзүүлэх болсон талаарх мэдээллүүдийг хэрэглэгчийн гэрээнд бүртгэлтэй гар утас руу мессежээр илгээх зэрэг үйлчилгээнд сар бүр 50 төгрөгийг авдаг. Харин хөл хорионы өдрүүдэд эдгээр нэмэлт төлбөр болон дуудлага, үйлчилгээний төлбөр авахгүй гэнэ. Мөн хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна. Гэхдээ эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж цахим сувгууд ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөхийг нийт хэрэглэгчдэдээ уриалж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл