Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УБТЗ-ын вагоны үйлчлэгчийн хөдөлмөрийн нөхцөлийг хүнд нөхцөлд шилжүүлэхийг хүслээ

УБТЗ-ын вагоны үйлчлэгчдээс өөрсдийн хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлүүлж хүнд нөхцөлд шилжүүлэх хүсэлтийг сүүлийн жилүүдэд эрчтэй тавьж байгаа билээ.
Уг асуудлыг УИХ-ын гишүүд, байгууллагын ҮЭ-ийн хороогоороо дамжуулан Засгийн газрын холбогдох яам газруудад тавихад хууль зүйн дагуу мэргэжлийн байгууллагаар хэмжилт шинжилгээ, судалгаа хийлгүүлж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн хариуг өгсөн.
Дээрхи зөвлөмж шаардлагын дагуу МХЕГ-ын дэргэдэх Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төвөөр 2009 оны 01-р сард зохих хэмжилт шинжилгээ хийлгэлээ.
Шинжилгээгээр физик, химийн хүчин зүйлийн үзүүлэлтүүдээр вагоны үйлчлэгчийн хөдөлмөрийн нөхцөл нь "Хөдөлмөрийн хортой нөхцөлийн 3 дугаар зэргийн 3.3 ангид" хамаарсан, вагоны үйлчлэгчийн хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийн дундаж хоногийн тоо улсын дундажаас 7-10 хоногоор их байгаа нь үйлчлэгч нарын дунд тохиолдож байгаа өвчлөл тухайн ажил мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлд удаан хугацааны турш ажилласантай шууд холбоотой гэсэн дүгнэлт гарсан тул вагоны үйлчлэгчийн хөдөлмөрийн нөхцөлийг МУ-ын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн бүлэгт хамааруулж  өгөх хүсэлтийг Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны сайд Т.Гандид 2009 оны 03-р сарын 09-ны өдөр  өргөн барьснаар бутэн нэг жил нэг сарын нүүр үзэж байна. Төрийн ажил апбаны хүнд суртал. ажилд хандах хандлага удаан байгаагаас ажилчин хүн, ард иргэд тэр тусмаа татвар төлөгч хохирох ёсгүй гэж үзэж байна.
Энэ асуудлыг 2010 оны оны 05-р сарын 1-ний дотор хуулийн хүрээнд шийдвэрлэхийг хүсч байгаа бөгөөд шаардлагын хариуг 2010 оны 04-р сарын 27-ны дотор бичгээр ирүүлэхийг хүсч байна гэлээ. Заасан хугацаанд уг асуудлыг шийдэж өгөхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тэмцэл хийхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.