Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УБТЗ-д халаа, сэлгээ хийх асуудал яригдаагүй гэнэ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын жилийн төсөв, хийх ажлын төлөвлөгөө, өнгөрсөн жилийн тайлангаа хэлэлцдэг Ерөнхий хорооны хурал хэд хэдэн удаа хойшлогдоод байгаа билээ. Үүнийг зарим хүн Ерөнхий хорооны гишүүд болон удирдах албан тушаалтнуудын дунд халаа, сэлгээ хийх гэж байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Тиймээс Ерөнхий хорооны хурал яагаад хойшлогдоод байгаа талаар УБТЗ-ын хэвлэлийн төлөөлөгч Ч.Төгсбилэгээс тодруулахад,

-Манай Ерөнхий хорооны хуралдаанд тодорхой заасан хугацаа байдаггүй. Ерөнхий хорооны Орос, Монголын удирдах гишүүдийн ажлын цаг заваас шалтгаалж энэ жилийн анхны хуралдаан одоогоор хийгдээгүй байгаа ч удахгүй хуралдана. Өөр ямар нэг асуудал байхгүй. Тэр дундаа албан тушаалтнуудын дунд халаа, сэлгээ хийх тухай юу ч яригдаагүй гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.