Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨӨРСӨН СААРАЛ ОРДОН

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр “Төөрсөн саарал ордон” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд залуу уран бүтээлч Б.Бадрал, Б. Нандин-Эрдэнэ нарын 50 гаруй уран бүтээл багтжээ. Тэдний үзэж буйгаар энэ нийгэмд хамгийн их төөрч, будилж яваа газар нь саарал ордон гэнэ.

“Учир нь тэнд суугаа “нөхөд” зөв ажиллаж чадахгүй байгаа учраас ард иргэд нь амгалан тайван бус, эмх замбараагүй сэтгэлийн шаналгаатай амьдарч байгаа” хэмээн уран бүтээлчид тайлбарлалаа. Зураач Б.НандинЭрдэнэ хүүхдийн эрхийг хамгаалах төсөл хөтөлбөрт хамрагдан ажиллаж байсан учраас энэ нийгмийн захад “дүүжлэгдэн” гээгдчих гээд яваа хүүхдүүдийн хувь заяаг харуулсан уран бүтээл нэлээдийг бүтээснээ үзэсгэлэндээ дэлгэжээ.

Харин Б.Бадрал эргэлзээ, эргэцүүлэл, бодлогоширол бүхнээ уран бүтээлдээ тусгасан нь “Вэ? Яах вэ? Хэдий болтол?”, “Хүчингүйд тооцов”, “Вирус” зэрэг бүтээлээс нь ажиглагдлаа. Залуу уран бүтээлчид болоод ч тэр үү, бүтээлээ орчин үеийн арга барилаар урласан байлаа. Б.НандинЭрдэнэ коллаж буюу хэрэггүй болсон зүйлс ашиглан бүтээлээ урладаг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.