“Оюутолгой” ХК-д Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн гурван гишүүнийг Төрийн өмчийн хорооноос томилоод удаагүй байгаа. Өнгөрсөн баасан гаригт Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар ТУЗ-ийн гишүүд болох Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нартай уулзлаа.
Уулзалтын үеэр Үн дэсний хэмжээний ач холбог долтой энэ том төс лийг хэрэгжүүлэхэд Монголыг төлөөлөх хариуц лагатай албанд томилогдсонд нь баяр хүргэж, “Та нарын гол үүрэг бол Монголын талын 34 хувьд аль болох ахиу хувь ногдуулан, Монголын хөгжилд зориулах явдал. Энэхүү хувиа олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахын тулд ямар ашигтай хувилбар боловсруулах вэ гэдэг нь бидний үүрэг” гэлээ.
Дор хаяхад л менежментийн багийн зардалд хяналт тавих, сонирхлын зөрчилтэй хэлцэлүүдийг анхааралдаа авах, туршлагатай хөрөнгө оруулагчдын дотоод меха низмыг ойлгож мэдрэх нь их чухал гэв.
ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди “Бид хариуцлагаа ухамсарлан, хичээнгүйлэн ажиллана. Гэхдээ гурван хүний хүч бага тул үндэсний том сонирхлыг хамгаалахад Ерөнхийлөгч, Засгийн газар, яамдын хүч бололцоог ашиглах шаардлага гарна” гэж хэлээд энэ ажлыг зохицуулж, шаардлагатай мэдээллээр биднийг хангаж байхыг ТӨХ-ноос хүсье” гэлээ.







0 Сэтгэгдэл