Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Төсөв дэх иргэний оролцоо” ардчиллын соёлд хамтаараа суралцацгаая

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Сангийн Яам хамтран  “Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх журам”-ын төсөлд иргэд, олон нийтийн саналыг тусгах зорилгоор  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим” болон орон нутгийн “Иргэний танхим”-уудад  2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14.30 цагаас орон даяар нэгэн зэрэг нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.      

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”–д хуралдах  хэлэлцүүлгийг 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14:30 цагаас Монгол орон даяар МҮОНТ-ээр шууд дамжуулан хүргэнэ.    /Жич: Монгол Улсын 18 аймаг,  Нийслэл, 4 дүүрэгт тус нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм./    

Дэлгэрэнгүй мэдээллийг “Иргэний танхим”-ын ажлын албанаас авна уу.  Утас 263489    

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх  “Иргэний танхим”

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.