Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төр хувийн хэвшлийнхэнтэй түншилнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг аялал жуулчлалын асуудлаарх зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнд шилжүүлж, төр болон хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулжээ.

Тухайлбал, аялал жуулчлалын байгууллагуудын ангилал тогтоох, ITB, JATA, KOTFA зэрэг гадаадын үзэсгэлэн яармаг, хил орчмын арга хэмжээнд өөрийн орныг сурталчлах, Монголын аялал жуулчлалын байгууллагуудыг нэгдсэн зохион бай гуулалттайгаар оролцуулах зэрэг тодорхой үүргийг Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүлсэн.

Харин зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоох, аялал жуулчлалын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төрөлжсөн сургалт, семинар, улсын зөвлөлгөөн зохион байгуулах, сурталчилгааны материал хэвлүүлэх ажлыг Аялал жуулчлалын үндэсний төвд даалгасан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.