Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрсөн ах нь 16 настай дүүгээ хөнөөгөөд гудамжинд хаяжээ

Өсвөр насны охины амийг хороож, мөчилж шуудайлаад, гудамжинд хаясан аймшигтай хэрэг гарсныг цагдаагийн илрүүлэв. Урьдчилсан байдлаар охиныг 18 настай төрсөн ах нь хөнөөсөн болохыг тогтоосон гэх мэдээлэл байна. Хохирогч арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ явахаар гэрээсээ гарсан гэнэ. Улмаар ар гэрийнхэн нь 16 настай охиноо сураггүй болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэн сурвалжилж байжээ. Харин өчигдөр 21.45 цагт түүний цогцсыг гудамжнаас олсон иргэн 102 дугаарт дуудлага өгсөн аж. Ийнхүү охиныг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо. Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар тодруулахад “Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийг шалгаж байна. 

Алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж, зургаан цагийн дотор  хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдийг илрүүллээ. Тухайн хэргийн газарт буюу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ээж болон ахын хамт амьдардаг, 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй Г гаднын нөлөөтэй нас барсныг тогтоосон. Гэмт этгээд 16 настай охины амь насыг онц харгис хэрцгийгээр хөнөөж, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг гудамжинд хаясан байж болзошгүй.  Хэрэгт хохирогчийн төрсөн ах болох 2002 онд төрсөн 18 настай Г-г холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хөнөөсөн гэх зүйл ангид заасны дагуу яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн хариултыг өглөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.