Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Төрийн үйлчилгээ-бизнесийн таатай орчин” сэдэвт аян зохион байгуулна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс маргаашнаас эхлэн “Төрийн үйлчилгээ-бизнесийн таатай орчин” сэдэвт 45 хоногийн аян зохион байгуулна.
Тус аяны хүрээнд бизнес эрхлэгчидтэй уулзан тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, нийтлэг илэрч буй зөрчил дутагдлыг арилгах, тухайн бизнесийг хэрхэн эрсдэлгүй, элдэв саад тотгоргүй хөгжүүлэх талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцох юм. 2010 онд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын зүгээс бизнес эрхлэгчидтэй харилцан итгэлцэлд тулгуурлан ажиллах, тэдэнд хийх хяналт, шалгалтыг аль болох цөөрүүлэх, нөгөө талаас нийгмийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан шахаж шаардуулалгүй тогтоосон хууль дүрэм, стандартад нийцүүлэн үйл ажиллагаа явуулах зарчмыг хамтран тохиролцох аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.