Төрийн шагналаар “бороо оруулдаг” явдлыг таслан зогсоохоо Ерөнхийлөгч амлаад байсансан. Гэвч тэр нь үлгэр болсон бололтой байна. Бүр сэмхэн, нууж өгдөг болсонд нь итгэхэд бэрх. Уг нь Төрийн шагналыг хэвлэл мэдээллийнхний өмнө нээлтэй олгодог бичигдээгүй хуультай юм. Гэтэл баасан гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газарт 35 хүнийг нууцаар шагнажээ. Цэрэг, цагдаагийнхан болон төрийн байгууллагын зарим хүнд “Алтангадас” болон цэргийн медаль зэргийг гардуулжээ. Энэ тухай мэдээллийг хэвлэлийнхэнд дуулгаж болохгүй гэсэн үүргийг холбогдох хүмүүст өгсөн юм байна.







0 Сэтгэгдэл