Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨРИЙН ШАГНАЛТ ЗУРААЧ Б.ПҮРЭВСҮХИЙН НЭРЭМЖИТ УРЛАН НЭЭГДЛЭЭ

“Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны ерөнхий зураачаар ажиллаж, монголчуудын өнө эртний түүх соёл, ахуй амьдралын баялаг уламжлалыг түүхэн сэдэвт уран сайхны кино, театрын урлагийн бүтээлийн чухал хэрэглэгдэхүүн болгосноос гадна “Тэмцлийн замд”, “Талын баатрууд” зэрэг томоохон бүтээл туурвисан төрийн соёрхолт зураач Б.Пүрэвсүх агсны нэрэмжит урлангийн нээлтийг өчигдөр хийлээ. Б.Пүрэвсүх агсны хань, хүүхдүүд, шавь нар нь санаачлан СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимд уг урланг байгуулжээ.

СУИСийн Дүрслэх урлагийн сургуулийн хамт олон оюутнуудынхаа сурах орчныг сайжруулах зорилгоор Монголын дүрслэх урлагт томоохон хувь нэмэр оруулсан алдартай таван зураачийн нэрэмжит урлан нээхээр төлөвлөсөн бөгөөд анхных нь энэ аж. Д.Амгалан, О.Цэвэгжав, С.Дондог, Я.Оюунчимэг нарын нэрэмжит урлан удахгүй нээлтээ хийнэ. Төрийн шагналт зураачийн нэрэмжит урланг нээх санаачилгыг гаргаж, энэ ажлыг хийсэн СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн Сонгодог урлагийн урлагийн тэнхмийн эрхлэгч Г.Лхагвасүрэн болон Б.Пүрэвсүх агсны гэргий Д.Бодьсүрэн нарын сэтгэгдлийг сонслоо.

Г.ЛХАГВАСҮРЭН: -Би Б.Пүрэвсүх багшийн анхны шавь нарын нэг. Багшийн нэрэмжит урланг нээе гэх бодол өнгөрсөн намар төрсөн. Манай сургуулийн анги танхим нэг л бүүдгэр, өнгө муутай санагдаад оюутнуудынхаа сурах орчныг сайжруулъя гэж бодсон. Ингээд сургуульдаа их ачаалал үүсгэхгүйгээр хүмүүсийн тусламж дэмжлэгээр шийдье гэж бодсон. Сургуулиас ямар ч мөнгө гаргаагүй, оюутнууд, оюутнуудын эцэг, эх, багшийн ар гэрийнхний туслалцаатайгаар ийм сайхан урлан нээлээ. Ийм нэр төртэй хүний нэрэмжит урланд сурч байна гэдэг нь оюутнуудын сэтгэл зүйд онцгой нөлөөлнө шүү дээ.

Д.БОДЬСҮРЭН: Өвгөний маань шавийн санаач илгаар ийм урлан нээж байгаад баяртай байна. Манай өвгөн 1977 онд Репиний нэрэмжит дүрслэх урлагийн академи төгсөж ирээд л энэ сургуульд багшилсан. Энэ хугацаанд олон ча далтай зураач төрүүлсэн дээ. 1985 онд “Мандухай цэцэн хатан” киноны ерөнхий зураачаар ажиллуулах гээд Монгол кино үйлдвэр рүү авсан юм. Тэгээд “Мандхай цэцэн хатан” киногоор төрийн шагнал хүртсэн шүү дээ. Миний хань сайн зураач төдийгүй түүхч, судлаач багш, онолч хүн байлаа. “Дүрслэх урлаг” сэтгүүлд зураачдын тухай олон сайхан нийтлэл бичсэн байдаг. Хувьсгалын өмнө гадаадад хэвлэгдсэн Монголын тухай бүх ном, олон сонирхолтой гэрэл зураг манайд бий. Манай хүн Ленинградад сурч байхдаа ховор, үнэтэй номнууд цуглуулсан байдаг юм. Энэ урланд нөхрийнхөө цуглуулсан ховор гэрэл зураг, ном, өөрийнх нь уран бүтээлийг дэлгэж, хойч үедээ үзүүлнэ.

Х.УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.