Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөл хуралдаж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монгол бурхдын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” симфони найрал хөгжмийн концерт, “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжгийг Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх болжээ.
Бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхдын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл нь гурван боть ном бөгөөд XX зууны эхээр таран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй их таван ухааны нэг болох урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага аж.
Харин хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “1911 он” симфонид хатан зоригт монголчуудын дүр, Манжийн дарлал доорх Монгол орон, дарлагдсан ард түмний хүсэл мөрөөдөл, шарын шашин, эрх чөлөөний төлөөх тэмцэл, ялалтыг өгүүлдэг.
Түүнчлэн эл бүтээл нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулагдсанаараа онцлог. Мөн түүний “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжиг 2013 оны хөгжмийн шилдэг бүтээлүүдийн эгнээнд жагсаж, улсын сан хөмрөгт худалдан авч байсан юм.














Олон улсад танигдсан тийм л бүтээлд төрийн шагнал өгөх хэрэгтэй. Энэ хүүхэн хүчиндсэн лам болиочээ ичихэд яанаа