Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Төрийн түүхийг үл таслахуй”

Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ой болж буйтай холбогдуулан Парламентын сэтгүүлчдийн холбоо, УИХ-ын Тамгын газартай хамтран “Төрийн түүхийг үл таслахуй” нэртэй ном гаргаснаа өлгийдөн авав. УИХ-ын 20 жилийн түүхээр аялахыг хүссэн хэн бүхэнд энэ ном хөтөч нь болно. Парламентын үйл ажиллагааг сурвалжилж байсан үе үеийн 30 гаруй сэтгүүлчийн бүтээл уг номд багтжээ. Тэдний бүтээл, дурсамжаар дамжуулан тухайн цаг үед “очоод” ирж болно. Мэдээж гэрэл зураггүйгээр улс орны түүхийг төсөөлөхгүй.

Тиймээс УИХ-ын үйл ажиллагаа гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг харж, бас зурагчинтай нь ч танилцах боломжтой. Номын эхэнд Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл “Сэтгүүлчдийн бичиж туурвисан, зураглаачдын дуранд татагдсан, гэрэл зурагчдын хальснаа буулгасан бүхэн төрийн түүх болж үлддэг. Төрийн түүхийг хэвлэл, мэдээллийн салбарын олон үеийнхэн бүтээж байна.

Нэгэн үеийнхэн халаагаа өгч, шинэ үеийнхэн залгамжилж, түүхийн бичлэг үргэлжилсээр” хэмээн бичжээ. Төрт ёсны төлөвшлийг бий болгох, бэхжүү- лэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид гол үүрэгтэй. Ган үзгийн хошуу цуцахгүй учраас төрийн түүхийг сэтгүүлчид үргэлжлүүлэн бичих болно.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.